Хүлээлт: Давхар дээлтэй сайд нар нэмэгдэх үү...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүлээлт: Давхар дээлтэй сайд нар нэмэгдэх үү...

Энэ сарын 30-нд ҮХЦ хуралдана

/2021.12.27/: Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно. Ердөө 2 жилийн өмнө түүхэн хэмээн тодотгож хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дахин “задрахаар” болоод байна.

Учир нь түүхэндээ хуулийн хүрээнд хамгийн хүчирхэг бяртай Ерөнхий сайдаар тодорсон Л.Оюун - Эрдэнийн Засгийн газар багаа давхар дээлтэй туршлагатай гишүүдээр сэлбэхгүй бол асуудал хүндэрч эхэлсэн гэх. Дээл давхар дандаа биш угаас сайд нарынх нь чансаа салбараа бүрэн төлөөлөх чадамж хүлээн зөвшөөрөгдөх байдал Засгийн газрын нэр хүндийг улам бүр унагасаар байгаа юм.

УИХ- ын гишүүн сайдаар бяр нэмэхгүйгээр асуудал нэгэнт явахаа больсон тул тэд Үндсэн хуулиндаа дунд хугацаандаа гар хүрэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Асуудлыг хамгийн дөтөөр шийдүүлэхээр хэд хэдэн гишүүн Цэцэд “хандуулсан”. Сөрөг хүчний нэртэй ч өнөөгийн Засгийн газар эрх ашигт “үйлчлэх” гаргалгаатай УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар цэцэд хандаад буй.

Агуулга нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу давхар дээлийн асуудал болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаан товлогдсон. Цэц хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар сайд нараа сэлгэх эрхзүйн үндэс бүрдэнэ. Давхар дээлтэй болохоор яарч буй гишүүдийн тоо 4 гэж хэвлэлүүд бичиж байгаа ч энэ тоо үүгээр зогсохгүй.

Эх сурвалжийн мэдээлснээр 8 сайдын асуудал яригдаж байна. Энэ завшаанаар шинээр байгуулсан яамдын сайд нарыг томилж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сар шинээс өмнө жигдэрч авах төлөвлөгөөтэй байна.

Харин цэцэд хандаж Засгийн газар, МАН-д “тусалж” байгаа гишүүд ямар тохироо хийж байгаа нь одоогоор ил биш. Ямартай ч экс Ерөнхийлөгч МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг гэх нэг баримтыг энд шигтгэе. Эхний ээлжинд сөрөг хүчний гараар асуудлаа шийдүүлж байгаа ч урт хугацаандаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин хийх магадлал өндөр байгааг талуудын илэрхийлж байгаа байр суурь харуулж байна.

Манай улсын экспорт импортоос давсан үзүүлэлттэй гарлаа
Манай улсын экспорт импортоос давсан үзүүлэлттэй гарлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.