/2021.12.06/ БНСУ-ын дунд сургуульд сурдаг Монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн хүүхдэд зургаан цагийн турш хүчирхийлж, хүчээр архи уулгасан хэрэг нийтэд ил болсон. БНСУ-ын телевизийн мэдээгээр цацагдсан цагаас хойш Монголчууд яаралтай арга хэмжээ авч, охин болон түүний гэр бүлээс уучлал гуйх шаардлагатай хэмээж байгаа юм. Улмаар, Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбарт санал асуулга гаргасан. Та доорх холбоосоор ороод саналаа өгч нийт 200 мянган санал авснаар БНСУ-ын ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч яаралтай арга хэмжээ авах юм.
Одоогоор /08 цаг/ тус санал асуулгад нийт 184.300 иргэн саналаа өгсөн байна.
Хэрвээ та саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.
Санал өгөх заавар:
1. Дээрх холбоосоор нэвтрэх
2. Доош гүйлгээд шараар тодруулсан хэсэгт дарах