/2021.12.03/ Дани улсад их хэмжээний цас орж, цасан шуурганд боогдсон тул Ikea дэлгүүрийн үйлчлүүлэгч болон ажилчид тухайн дэлгүүрт хоногложээ.
Аальборг хотод 30 см зузаан цас орсны улмаас ойролцоогоор 25 ажилтан, үйлчлүүлэгч гэртээ харих боломжгүй болжээ.
Ингээд тэд үзэсгэлэнгийн өрөөнд унтаж, дэлгүүрийн хоолоор хооллож, зурагт үзэж оройг өнгөрүүлсэн байна.
Данийн хойд нутгийн зарим хэсэг цасанд нэрвэгдэж, 300 хүн Аальборгийн нисэх буудалд хоноглов.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тус бүс нутагт автомашин жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тус дэлгүүрийн менежерийн хэлснээр тэд ор, гудас, буйдан ор байдаг үзэсгэлэнгийн танхимд унтсан гэв.
Дэлгүүрээс гарахын өмнө иргэдийг шанцайтай ороомог, кофегоор өглөөний цайгаар дайлсан.
Харин Ноён Элмроуз Данийн өргөн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Пүрэв гаригийн өглөө дэлгүүр нээгдэхэд ор нь цэвэрхэн ор дэрний цагаан хэрэглэлтэй байх болно" гэжээ.
Эх сурвалж: BBC