Коронавирусын Омикрон хувилбар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусын Омикрон хувилбар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна

/2021.12.03/: Коронавирусийн Омикрон хувилбарыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиб, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэж, Канад, Израиль, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, Япон, Швед, АНУ, Испани, Португали, Шотланд, Австри, Франц, Энэтхэг, Саудын Араб, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

АНУ-ын хувьд одоогийн байдлаар Колорадо, Нью-Йорк, Калифорни мужид зөөвөрлөгдсөн халдварын 3 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэд та бүхнийг дархлаагаа сайн дэмжих, вакцины нэмэлт тундаа хамрагдах, олон нийтийн газар маск зүүж хэвших, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Мөн онцын шаардлагагүй тохиолдолд гадаад улсад, ялангуяа халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: АНУ ЭСЯ

С.Бадрал: Чимэгэ дэлхийн шилдэг 40 стартапын нэг боллоо
С.Бадрал: Чимэгэ дэлхийн шилдэг 40 стартапын нэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.