/2021.11.29/ Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж өнгөрлөө.
АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Эрчим хүчний салбар улс орон, дэлхийн хэмжээнд стратегийн гэж хэлж болохоор чухал салбар. Манай Монгол Улс эрчим хүчний импортлогч орон болчхоод байна. Уг нь нөөц бололцооны хувьд манай улс экспортлогч орон байх ёстой. Нэг жилийн хугацаанд 200-300 сая ам.долларын импортыг хоёр хөршөөсөө хийж байна. Үүнийг хараат бус болгох ажлыг хийж байна. Тухайлбал: Эрдэнэбулганы усан цахилгаан станц, Эгийн голын УЦС, Байгаль нуурын УЦС зэрэг нь маш их усны эх үүсвэртэй.
Арав гаруй аймагт эрчим хүч цахилгаан дулааны станцыг Солонгосын эх үүсвэрээр барихаар олон жил ярьж байна. Үүнийг түргэвчлэх хэрэгтэй гэж АН ярилцаж байна. Найман цахилгаан, дулааны станц шаардлагад хүрээд тендер зарлаад яваа, хоёр аймгийн тендерт оролцох хүн одоогоор олдоогүй байна гэх мэдээлэлтэй байна.