Төрийн албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

/2021.11.25/: Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 24 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагааг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нээж үг хэлсэн бөгөөд УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын дарга зэрэг холбогдох хүмүүс байлцаж, тангарагаа өргөсөн албан хаагчдад баяр хүргэв.

Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглан, тангарагийн бичигт гарын үсэг зурсан албан хаагчиддаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллан, төрийн жинхэнэ албан хаагчийнхаа нэр төрийг хариуцлагатайгаар өндөрт өргөж ажиллахыг хүсье.

Эх сурвалж: УБЕГ

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно
Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.