Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно

May be an image of 8 people, people standing, people sitting, indoor and text that says 'A WELCOME'

/2021.11.25/: БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Төслийн дагуу 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд нэг удаад 1800 инженер техникийн ажилтныг сургах хүчин чадалтай төв бий болох юм.

May be an image of 9 people, people sitting, people standing, suit and indoor

Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

БШУ-ны дэд сайд Г. Ганбаяр төслийн барилгын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, төслийн зөвлөх үйлчилгээний WAPCOS Limited компанид Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг анхаарууллаа.

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд уг төсөлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын МХХТ-ийн чиглэлийн багш нарыг БНЭУ-д давтан сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдгээ илэрхийллээ

Эх сурвалж: БШУЯ

Шилдэг дасгалжуулагчийн “Алтан бөмбөг” шагналыг гардуулав
Шилдэг дасгалжуулагчийн “Алтан бөмбөг” шагналыг гардуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.