Н.Тавинбэх: Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө

/2021.11.25/: Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайд ажиллалаа.

“Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг эзэлдэг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр ханган ажилладаг.

Сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хангахад тус станц ихээхэн үүрэгтэй. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед ачааллыг шилжүүлэх шаардлагатай. Амгалангийн дулааны станцын одоо ажиллаж байгаа хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой” гэдгийг онцоллоо.

Төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11.000 айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгчид рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм. Барилга угсралтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: ЭХЯ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:Буддын шашинтай гэж хэлэхээсээ айдаг болох уу...
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:Буддын шашинтай гэж хэлэхээсээ айдаг болох уу...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.