Д.Амарбаясгалан: Ялалтыг эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл болгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Ялалтыг эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл болгохгүй

/2021.11.25/ МАН-аас тус намын 30 дугаар их хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

"30 дугаар их хурлыг ирэх сарын 6, 7-нд хийнэ. Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг уг хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгодог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.

Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна" гэлээ.

Ардчилал хүний эрхийн үндсэн дайсан болох хариуцлагагүй байдал, авилгал байгаа нь илт байна. Энэ асуудалтай тууштай тэмцэнэ. Хүний эрхийн асуудлыг бодлогын, чанарын, социологийн судалгаа хийсэн. Судалгааны хуульчдын багийг МУИС, Отгонтэнгэр их сургуулийн доктор, докторант нар ахалсан.

МАН хоёр сонгуульд дараалан ялсан. Энэ ялалтыг эрх мэдэл,албан тушаалын төлөөх тэмцэл болгон хувиргаж болохгүй. Энэ бүхэн ард түмэнд боломж болох ёстой. Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон Бага хурлын тогтоолоо батламжилна.

Г.Цогтсайхан: 1000 литр ус нэг хайрцаг тамхины үнэтэй
Г.Цогтсайхан: 1000 литр ус нэг хайрцаг тамхины үнэтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.