Л.Оюун-Эрдэнэ: Хэдий болтол бид ХОГОНДОО ДАРАГДАЖ АМЬДРАХ ВЭ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хэдий болтол бид ХОГОНДОО ДАРАГДАЖ АМЬДРАХ ВЭ

/2021.11.17/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Богдхаан төмөр замыг барих ажлыг эрчимжүүлж байна. Мөн Хөшигийн хөндийд дагуул хот барих том зорилт дэвшүүлээд явж байгаа. Өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар ногоон байгууламж, хогтой холбоотой асуудлыг ярьж байна.

Төр байдаг гэдгийг ойлгуулах эхний асуудал хогноос эхлэлтэй. Сум, орон нутгийн засаг дарга нар хог хаягдлаа шийдэж чадахгүй бол өөр ямар ч асуудал шийдэж чадахгүй. Иргэд, ААН-үүд чинь таны үгэнд орохгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Төр иргэн хоёрын энгийн харилцаа хог хаягдлын менежментээс эхэлдэг. Тиймээс нийслэл, аймаг, сумын түвшинд нэг том реформ хийцгээе. Хэдий болтол бид хогондоо дарагдаж амьдрах вэ. Хог ангилж хаядаг болох нь байгаль орчныг хамгаалах хамгийн гол хүчин зүйл. Тиймээс аймаг, сумдад хог хаягдлын үйлдвэр барих юм уу, Улаанбаатар хот руу татдаг байх логистик тээврийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ.

Та нарт Ерөнхий сайдын хувьд хүссэн бүх эрх мэдлийг чинь өгнө. УИХ-ын гишүүд нэг сургуулийн дээвэр засах гээд төмпөн, шанаганы асуудал хөөцөлдөөд гүйгээд байж болохгүй. Тэд хуулиа л батлах ёстой.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Ерөнхий сайд аймгийн засаг дарга нартай шууд хариуцлага тооцдог болно. Тиймээс дээрх асуудлууд дээр та нараас хариуцлага нэхнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд шат шатандаа үүрэг даалгавар биелүүлдэггүй, хариуцлагагүй байдал газар авсан. Одоо энэ байдлыг зогсооно. Өнгөрсөн 30 жил шиг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Би хэлсэн үгэндээ хүрдэг хүн" гэв.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.