Сайд С.Амарсайхан: Хиагтаас Замын-Үүд хүртэлх 962 км урт хийн хоолойн ТЭЗҮ энэ онд дуусна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд С.Амарсайхан: Хиагтаас Замын-Үүд хүртэлх 962 км урт хийн хоолойн ТЭЗҮ энэ онд дуусна

/2021.11.10/ Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

ОХУ-аас Монгол улсаар дамжуулан БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар өнөөдөр танилцууллаа. Ерөнхий Сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д ажиллах үеэрээ манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар 2020 оны наймдугаар сард эрмэлзлийн санамж бичиг буюу тусгай зориулалтын компанийг байгуулж,ТЭЗҮ хийх явц эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна.

Өчигдөр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Ерөнхий Сайд М.Мишустин нар хийн хоолойн төсөл болон хоёр улсын засгийн газрын хоорондын төлөвлөгөөний талаар утсаар ярьсан. Энэ ажилтай холбоотой зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн.

Тусгай зориулалтын компанийг манай улсад байгуулсан. Инженер техникийн ажилтан нь Монгол Улсад байршиж ТЭЗҮ дээр ажиллаж байна.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.

ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.