Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчилнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчилнэ

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР » НҮХЭН ЖОРЛОН, БОХИРЫН ЦООНОГТ  ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ЗӨВЛӨМЖ

/2021.11.05/: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ.

Долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ.

Судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага”-ын олон улсын стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийн, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэлэлцүүлсэн уг асуудлын хүрээнд хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Тухайлбал, тус судалгааг ашиглаж, мэдээллийн санг баяжуулах, зарим айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчлэх ажлыг дүүргийн Засаг дарга нарт өглөө.

ОНЦ их хурлыг эсэргүүцэгчид ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийв
ОНЦ их хурлыг эсэргүүцэгчид ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийв
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.