/2021.11.05/: О.Цогтгэрэл тэргүүтэй АН ынхан Онц их хурлаа зарлан хуралдуулж байна.
Намын нөлөө бүхий эрхмүүд энэхүү хуралд оролцож аймаг сумдын намын удирдлагууд ч идэвхтэй оролцож байна. Эв нэгдлээ хамгаалах гэсэн сүүлийн оролдлого ч гэж энэхүү онц их хурлыг нэрлээд байна. Тэгвэл М.Тулгат тэргүүтэй АН-хан яг энэ цаг мөчид хэлэлцүүлэг хийж байна.
Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг намын төв байрнаас шууд дамжуулан хэлэлцүүлж байгаа юм. Ийнхүү оролцогчийн тоогоороо зөрүүтэй ч намын их хурлыг эсэргүүцсэн нөхөд нь ажил хэрэгч байдлаар энэ өдрийг өнгөрөөж байна.