АНУ-д хэрэглэсэн олон арван сая эмнэлгийн бээлийг худалдаалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д хэрэглэсэн олон арван сая эмнэлгийн бээлийг худалдаалжээ

CNN Investigation: Tens of Millions of Filthy, Used Medical Gloves Imported  Into the US - CNN

/2021.10.25/: Тайландын хууль бус бизнесүүд АНУ-ын зах зээлд хэдэн арван сая хос ашигласан эмнэлгийн бээлий нийлүүлсэн байна. Энэхүү дүгнэлтийг CNN агентлаг өөрийн мөрдөн байцаалтын явцад гаргажээ.

COVID-19 тахлын улмаас бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж байгаа энэ үед луйварчид ашигласан болон хаягдсан бээлий дахин боловсруулж худалдаалах болсны нэг арга нь бээлий гараар угааж, хүнсний будгаар будаж, хувцас хатаагчаар хатаах явдал гэнэ.

CNN Investigation: Tens of Millions of Filthy, Used Medical Gloves Imported  Into the US - CNN

Тайландын бүтээгдэхүүний талаарх гомдлыг анх хоёрдугаар сард АНУ-ын Гааль болон FDA-д мэдээлсэн бол дараа нь энэ оны гуравдугаар сард дахин мэдээлэл иржээ. Гэсэн хэдий ч долдугаар сар хүртэл Тайландын экспортлогч чанаргүй бээлий нийлүүлсээр байжээ.

АНУ болон Тайландын эрх баригчид ирсэн гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн боловч FDA хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, зөвхөн хэд хэдэн арга хэмжээ авч байгаагаа нотолсон байна. Уг материалд дурдсан шинжээч Дуглас Стейний хэлснээр Америкийн албаны хүмүүс асуудлын цар хүрээг одоо л бодитоор ухаарч эхэлж байна гэжээ.

CNN-ийн мэдээлснээр Тайландын Эрүүл мэндийн зохицуулах байгууллага ашигласан бээлий борлуулагчдын эсрэг олон удаа арга хэмжээ авсан байна. Одоогоор АНУ-д хэчнээн бохир бүтээгдэхүүн бүхий ачаа байгаа, хэн тэдгээрийг хэрэглэснээс болж хохирсон эсэх нь тодорхойгүй байна. Ийм төрлийн барааг хүлээн авсан бусад улс орнуудыг мөн нэрлээгүй байна.

Эх сурвалж: lenta.ru

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд мэдээлэл хийнэ
УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.