/2021.10.21/: Аравдугаар сарын 20-нд Японд галт уул дэлбэрч, тэнгэрт хэдэн км-ийн зайд үнс асгарч, лаавын урсгал болон чулуу унах аюултайг байгаа талаар албаны хүмүүс сэрэмжлүүлсэн ба хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Өмнөд Кюүшү арлын аялал жуулчлалын газар болох Асо уул орон нутгийн цагаар өглөөний 11:43 цагийн орчимд дэлбэрч, 3.5 км өндөрт үнс асгарсан гэж Японы цаг уурын агентлагаас мэдээлэв.
Энэ нь галт уулын аюулын дохиоллын түвшинг 5-ийн масштабаар үнэлсэн ба одоогийн байдлаар 3 түвшин болгон нэмэгдүүлж, ойртохгүй байхыг анхааруулж, уулын Накадаке тогооны эргэн тойронд 1 км орчим зайд их хэмжээний чулуулаг унах, пирокласт урсах эрсдэлтэйг анхааруулжээ.
Орон нутгийн цагдаа нар Лхагва гаригийн оройн байдлаар гэмтэж бэртсэн, сураггүй болсон хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд өглөө эрт ууланд явган аялалд гарсан 16 хүн эсэн мэнд буцаж ирснийг мэдээлэв.
Телевизийн сүлжээнүүд уулын том хэсгийг хурдан бүрхсэн галт уулын дээгүүр хар үнс нурж буй дүрсийг цацжээ.
Кумамото мужийн 1,592 метр (5222 фут) уулнаас үнс унах нь ойролцоох хотуудад үдээс хойш хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурын агентлагаас мэдээлэв.
Асо ууланд 2019 онд багахан хэмжээний дэлбэрэлт болсон бол Японд сүүлийн 90 жилд тохиолдоогүй галт уулын ослын улмаас 2014 оны есдүгээр сард Онтаке ууланд 63 хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: reuters