“Би хараагаа алдсанаар цоо шинэ ертөнцөд орж ирсэн...“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би хараагаа алдсанаар цоо шинэ ертөнцөд орж ирсэн...“

Цаасан сав, боодлын цехийн ажилтан А.Сэр-Од

-Хараагүй иргэдэд зориулсан ЮУ Ч ҮГҮЙ…-

“Өмнө нь хардаг, эрүүл саруул байсан хүн юм харахгүй болно гэдэг шинэ ертөнцөд ороод ирсэн юм шиг л санагддаг” гэж ярих залууг А.Сэр-Од гэдэг. Тэрбээр арав гаруй жилийн өмнө толгойдоо хүчтэй доргилт авсны улмаас хараагүй болжээ.

Манай улсад хараагүй иргэд 11400 орчим байдаг. Тэдний цөөнгүй хувь нь олдмол байдлаар хараагүй болсон. Хараагүй иргэдийн хувьд ажлын байрны олдоц тун хүнд. “Тэднийг “Ажил хайж явна” гээд нэг албан байгууллагын үүд татахад үл ойшоосон байдалтай харьцдаг” гэж Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Ганболдтой ярилцах үеэр зовлонгоо учирласан юм. Хараагүй иргэд маш мэдрэмтгий бөгөөд тухайн хүний хоолойны өнгөнөөс л өөрийг нь хэр хүндэтгэж, үл ойшоож байгааг төвөггүй гадарлана.

Манай сурвалжлах баг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт очсон юм. Энэ үйлдвэрийн цаасан сав боодлын цех хараагүй иргэдийг хоёр дамжлагатайгаар ажиллуулдаг.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв

А.Сэр-Од энэ ажлыг хийдэг юм. “Энд орж ирээд маш их зүйлийг сурч байна. Уг нь шил зүүгээд бага зэрэг хардаг байсан ч сүүлийн хэдэн жил огт харахаа байчихсан. Ингээд юм харахаа байчихаар олон юм боддог юм байна. Өмнө нь хараатай байхдаа их зүйлийг амжуулж болох байж дээ…”

Энэхүү цехэд яам, тамгын газрын цагаан дугтуйны захиалга хамгийн их орж ирдэг аж. Тэд түүхий эдээ Хятадаас оруулж ирдэг. Хаалгаар шагайхад л цаас шажигнах чимээ, ажилчдын инээж хөхрөх нэлээд чимээтэй өрөө биднийг угтлаа. Өнөөдөр тэдэнд 1кг-ын бор цаасан уутны захиалга орж иржээ. Зарим нь цаасан уутаа нааж, зарим нь нугалж, хэвэнд оруулан зогсоо зайгүй ажиллана. Ер нь л хамгийн их захиалга орж ирдэг цех нь энэ ажээ.

Хүнсний бор цаасан уут, бичиг хэргийн дугтуй

“Манай үйлдвэр 91 ажилтантай. Ажилтнуудын маань 70 гаруй хувь нь хараагүй иргэд. Ажилтнууд маань үйлдвэртээ ирээд ажиллахад асуудалгүй. Харин үйлдвэрээс гараад л гудамж талбай, дэд бүтэц үнэхээр хэцүү. Хол гэртэй, 100 хувь харааны бэрхшээлтэй ажилчдын хувьд их хүндрэлтэй. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан зам их байдаггүй учир таягтай явахад ч их хэцүү. Ялангуяа өвлийн хүйтэнд автобусанд суух, төөрөх зэргээс авахуулаад асуудал үүсдэг” гэж “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр”-ийн захирал З.Болдсайхан ярьж байна.

“Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төв”-ийн захирал З.Болдсайхан

Үйлдвэрийн ажилтнуудтай ярилцаж байхдаа нийтийн тээвэрт буудал зарладаг нь хэр хэрэгтэй байдаг вэ гэхэд дуу нэгтэйгээр "Бидэнд ганц хэрэгтэй зүйл бол тэр. Гэхдээ зарим нь ажилладаггүй" гэсэн юм. Хараагүй иргэд Улаанбаатарт ганцаараа явах ямар ч боломжгүй байдаг тул заавал асран хамгаалагчтай гарах шаардлагатай болдог байна.

“Траншейны нүхээ таглаагүй орхисноос болж хараагүй иргэн унаж нас барсан тохиолдол манайд гарч байсан. Тиймээс нэг зар сурталчилгааны самбар хийхдээ хүртэл хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бодолцох хэрэгтэй. Энэ тийм хэцүү ажил биш шүү дээ” гэж Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Ганбат ярьж байсан юм.

No description available.
Дугтуй, цаасан уут хийх үйл явц

Харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байраар хангагдах нөхцөл боломж, тэдэнд тулгамддаг гол асуудлаар Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

“4 тэрбумын аргагүй хамгаалалт“ буюу шинэ Засгийн газрын ЧИМЭЭ
“4 тэрбумын аргагүй хамгаалалт“ буюу шинэ Засгийн газрын ЧИМЭЭ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.