Замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулагдаж дуусжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулагдаж дуусжээ

May be an image of 1 person, sitting and indoor

/2021.10.18/: Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хот дүүргийн тэнцвэрийг хангах үндэсний хорооны төлөвлөгөө боловсруулагдаж дууссаныг шуурхай зөвлөгөөний үеэр хэллээ.

Энэхүү төлөвлөгөө нь авто замын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд 18 зорилт, 89 төсөл арга хэмжээ, олон төвт хот болгох зорилгын хүрээнд дөрвөн үндсэн зорилт, 12 төсөл арга хэмжээ, хот дүүргийн тэнцвэрийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн үндсэн зорилго, 18 төсөл арга хэмжээг боловсруулсан.

Төлөвлөгөөг боловсруулах явцад хүндрэл учруулж буй хоёр асуудал байгааг тодотгов. Үүний нэг нь нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмж онцгой нөлөөтэй. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг замын түгжрэлийг сааруулахын тулд нийгмийн дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа.

Гэтэл нийслэлийн харьяа алба агентлагуудад нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо зөрүүтэй байгааг Хотын орлогч дурдлаа. Удаах нь газар чөлөөлөлттэй холбоотой хүндрэл. Үүнд газрын албаныхан анхаарч ажиллахыг мөн хүслээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх зогсоолын тоог гаргах, нэгтгэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлж байгаа.

Эх сурвалж: НЗДТГ

ОХУ сансар огторгуйд анхны киногоо хийлээ
ОХУ сансар огторгуйд анхны киногоо хийлээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.