Цэргийн ангиудад дүрмийн бус харьцаа байгаа эсэхийг шалгаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн ангиудад дүрмийн бус харьцаа байгаа эсэхийг шалгаж байна

May be an image of one or more people and military uniform

/2021.10.18/: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДААС СОЦИОЛОГИЙН САНАЛ АСУУЛГА АВЧ, ГАНЦААРЧИЛСАН БОЛОН БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Комисс нь “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд уг судалгааны ажлын хүрээнд цэрэг халагдах үеэр 2021 оны аравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Хилийн 0151 дүгээр ангид ажиллаж, хилийн 6 ангиас халагдах хугацаат цэргийн алба хаагчдаас цэргийн албаны зохион байгуулалт, цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлаар социологийн санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулав.

Мөн энэ хугацаанд Комиссын ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн хилийн болон зэвсэгт хүчний 5 анги, байгууллагад хяналт шалгалт хийлээ. Уг судалгаа, хяналт шалгалтын ажлыг Комиссын гишүүн Б.Энхболд ахлан ажиллаж, ажлын хэсэгт Комиссын төв орон нутгийн ажилтнууд болон “Хууль сахиулахуй олон нийтийн эрүүл мэнд судлалын хүрээлэн” төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн судлаачид хамтран ажиллалаа.

May be an image of one or more people, people standing, military uniform and outdoors

Эх сурвалж: ХЭҮК

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.