УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

No description available.

/2021.10.18/ УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар О.Цогтгэрэл, "Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хэд хэдэн удаа намаас хөөх мэдээлэл гарлаа. Энэ бүх зүйл арваннэгдүгээр сарын 5-нд болох АН-ын "Эв нэгдлийн их хурал"-ыг хийлгэхгүй байх зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Үүнд АН-ын бүлгийн дарга байсан Д.Ганбат гар хөл нь болж байсанд харамсаж байна. " гэв.

"Д.Ганбат гэдэг хүнийг АН-аас хөөгөөгүй. Бүлгийн даргаас нь чөлөөлсөн" гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал хэллээ

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулах шийдвэр гаргажээ.

Сануулахад АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намаасаа хөөгөөд байсан юм.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй санал өгчээ
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй санал өгчээ
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.