Д.Ганбат: Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь удаа дараа НАМЫН ЭСРЭГ үйлдэл хийсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь удаа дараа НАМЫН ЭСРЭГ үйлдэл хийсэн

Д.Ганбат: Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй  болгох ёстой

/2021.10.18/УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо.

Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан" гэв.

Мөн тэрбээр, "Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж дууслаа. УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 50-аас дээш ирцтэй байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл энэ удаагийн хоёр тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй. Үүн дээр эрх баригчид дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмнийг өлсгөлөн байлгаж, халамжаар асуудлыг шийдсээр ирсэн. Ард түмэн дургүйцэж байна" гэлээ.

“Энэ байдлаараа байвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурах нь“
“Энэ байдлаараа байвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурах нь“
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.