Б.Жавхлан: УИХ-ын гишүүд 4 тэрбумын зарцуулалтыг мэдэх эрхтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: УИХ-ын гишүүд 4 тэрбумын зарцуулалтыг мэдэх эрхтэй

УИХ-ын гишүүд “миний дээр зөвхөн хөх тэнгэр бий” гэх нь холгүй “томордог” гэх. Засаглалын хувьд аргагүй. Мөн өөр нэг шалтгааныг нь “тооны хувьд хэт цөөн учир, бүгд од бөгөөд дарга болчихдог” гэх нэг тайлбарыг өгдөг.

УИХ-ын гишүүд цалингаасаа гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй байдаг. Энэ нь, тойрогтоо ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном хэвлэл, сургалт сурталчилгааны зардал байдаг.

Гэтэл үүний дээр дахиад нэг “мөнгөн урамшуулал”-тай болох нь. Сангийн сайд Б.Жавхлан гишүүн тус бүрт тойрогтоо зарцуулах дөрвөн тэрбумын мэдэл өгчээ. Энэ талаараа “УИХ-ын гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийг хэрхэн, юунд, яаж зарцуулахыг мэдэх эрхтэй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Энэ дүн урьд нь нэг тэрбум төгрөг байсан нь бас л чамлахааргүй мөнгө.

Нэг талаас нь тайлбарлавал, түрүүнд нь УИХ-ын гишүүдийн хэн “чанга дуутай” нь тойрогтоо цэцэрлэг, сургуулиас эхлээд хүссэнээ барьж, байгуулж чаддаг байв. Харин одоо энэ байдлыг болиулж, гишүүдэд тэгш хүртээх зарчмыг сайд барьжээ.

Нөгөө талаасаа, УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдэлтэй холилдож жинхэнэ утгаараа “барилгачин, барималчин, балетчин” болохоор шулуудах нь. УИХ-ын гишүүдэд өгч буй энэ мөнгөн эрх мэдэл нь тойргоо “услах” нэг боломжийг тэдэнд олгож буй гүйцэтгэх засаглалын нэг төрлийн “авлига” ч гэж хэлж болохоор.

Өөрөөр хэлбэл, бодит амьдрал дээр гишүүн бүрт улсын төсвөөр хийх 4 тэрбумын тендэрийг зохицуулах эрхтэй болж байна гэсэн үг юм.

Иймэрхүү байдлаар гажуудлууд МАН-ын үед үргэлжилсээр…

Видео: Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн
Видео: Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.