/2021.10.18/ Барилгачид Сангийн яамны үүдэнд жагсаал хийлээ.
Барилгачдын төлөөлөл: Барилгачдаас болж барилгын материалын үнэ өсөөгүй. Ковид цар тахлаас болсон. Одоо хил хаалттай, хэд хоног хаагдах нь тодорхойгүй байна. Цаашид барилгын материалын үнэ нэмэгдэнэ.
Бид барилгаа барих ямар ч боломжгүй боллоо. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Б.Жавхлан сайд үүнийг шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 1100 гаруй барилга балгас болж үлдэх нь.
Татвар төлөгчдийн мөнгө үүнээс чинь болоод үнэгүйдэх нь. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулахгүй байгаад бухимдаж байна.
Б.Жавхлан сайдаа та гарч ирээд бидэнтэй уулзаач ээ. Албан тушаалтнуудаа бидэнд рүү битгий явуул. Зөвхөн та өөрөө уулз. Үнийн өсөлт түр зуурынх гэж ямар судалгааны үндсэн дээр хэлсэн юм бэ. Өөрийнхөө үзэл бодол, зөн совингоор үнийн өсөлт түр зуурынх гээд хэлчихсэн юм уу. Үүнийхээ судалгаа, тооцооллыг бидэнд танилцуулаач. Барилгачид үүнээс цааш тэвчихгүй нь. Үүнээс цааш тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ.
Бид одоо олон сая төгрөгийн өрөнд орж, ажилчдаа цалинжуулж чадахгүй болоод байна. Цаашид энэ байдлаараа байгаад байвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурах нь гэв.