Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана

/2021.09.27/ Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

"UB grand hotel”-д

09:00 цагт “Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2024” оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг хэлэлцүүлэх хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс ЗГХЭГ-т боловсруулсан саналаа гардуулан өгнө.

“Русский Дом":

10:00 цагт Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах хөдөө аж ахуйн болон зам барилгын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Өглөөний гудамж:

10:00 цагт “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

12:00 цагт “Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулна.

Төрийн ордон:

11:40 цагт Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана.

"Новотел" зочид буудал:

11:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам,Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, МҮХАҮТ-аас “Аялал жуулчлал-гарц шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй хамтран ажиллана
Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй хамтран ажиллана
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.