Бээжинг цөмийн цохилт өгөхөд бэлэн байхыг уриалав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинг цөмийн цохилт өгөхөд бэлэн байхыг уриалав

What is AUKUS? Why has the deal been struck? And why is France so angry? -  LBC

/2021.09.27/:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Ша Зуканг Хятадын эрх баригчдад хандан АНУ-ын байгуулсан шинэ холбоотнуудыг цөмийн зэвсэг ашиглахыг няцаахад бэлэн байхыг уриаллаа хэмээн Daily Mail мэдээлэв.

АНУ, Их Британи, Австрали улсуудын байгуулсан AUKUS хэмээн нэршсэн шинэ эвслийн тухай яригдаж байгаа юм.

Хятад улс 1964 онд цөмийн зэвсэгт гүрэн болсон бөгөөд дөрвөн жилийн дараа цөмийн зэвсгийн эхлэн хэрэглэхгүй гэдэг бодлогын шийдвэр гаргасан юм.

Есдүгээр сарын 15-нд АНУ, Их Британи, Австрали нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагаанд чиглэсэн AUKUS Defense Alliance буюу батлан хамгаалах эвсэл байгуулснаа зарласан. Тус гурван улс аюулгүй байдлын асуудлаар, түүний дотор батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон AUKUS холбоо нь бүс нутгийг аюулгүй байдлыг хангах болно гэж тайлбарласан бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "AUKUS -ийн эвсэл нь ямар ч улс оронтой сөргөлдөх зорилго агуулаагүй" хэмээжээ.

АНУ-д суугаа БНХАУ-ын ЭСЯ -ны төлөөлөгч эвсэлд оролцогчдыг "Хүйтэн дайны үеийн сэтгэхүй болон үзэл суртлын ялгаварлан гадуурхах үзэгдлээс ангижрахыг" уриалав. БНХАУ-ын ГХЯ-ны албан төлөөлөгч Жао Линжян хэлэхдээ, эвсэл байгуулах болон Австрали улсад цөмийн шумбагч хөлөг онгоцтой болох нь олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмд сөргөөр нөлөөлж, зэвсгийн уралдааныг улам эрчимжүүлнэ гэжээ.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мөн AUKUS-ийн эвслийг "Америкийн талыг баримтлагч шинж чанартай цэрэг-улс төрийн блок" гэж нэрлэжээ. Тэрээр энэхүү шинэ холбоо нь "Азийн аюулгүй байдлын зураглалыг бүхэлд нь" аюулд учруулж байгааг анхааруулж, энэ холбоо нь АСЕАН болон бусад бүс нутгийн холбоодын нэр хүндийг унагах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Эх сурвалж: rbc.ru

Германы эрх баригчид хятадын гар утсыг шалгаж эхэлжээ
Германы эрх баригчид хятадын гар утсыг шалгаж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.