Германы эрх баригчид хятадын гар утсыг шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы эрх баригчид хятадын гар утсыг шалгаж эхэлжээ

Best Xiaomi Smartphones 2019 (october 2019): Updated every Month

/2021.09.27/: Герман улс Хятадын зарим гар утасны кибер аюулгүй байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Tagesschau мэдээллийн порталд мэдээлснээр, Германы Мэдээллийн аюулгүй байдлын холбооны албаны хэвлэлийн төлөөлөгч DPA сонинд ярилцлага өгөхдөө шалгалт явуулж эхэлсэн болохыг баталжээ.

Литва улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногийн эхээр Европт зарагдаж буй Xiaomi утасны нэг загварт алсаас идэвхжүүлж болох хяналтын тохиргоог олсон тухай тайлан гаргасны дараа энэ алхамыг хийжээ. Вильнюс /Литва улсын нийслэл/ иргэдээ эдгээр гар утсыг худалдаж авахгүй байх, мөн худалдаж авсан утсаа хаях эсвэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Литвийн мөрдөн шалгалтын дагуу Xiaomi гар утас нь "Тайванийн тусгаар тогтнол мандтугай" эсвэл "Чөлөөт Түвд" гэх мэт нэр томъёог хязгаарлах боломжтой ажээ.

Xiaomi энэхүү мэдээлэлд тэдний төхөөрөмжүүд нь "хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаанд хязгаарлалт тавьдаггүй. Xiaomi нь манай ухаалаг гар утасны хэрэглэгчдийн хайлт, дуудлага хийх, вэб үзэх, ашиглах гэх мэт хувийн зан үйлийг хэзээ ч хязгаарлаж, хориглодоггүй. Xiaomi нь бүх хэрэглэгчдийн хууль ёсны эрхийг бүрэн хүндэтгэж, хамгаалдаг” хэмээн хариу өгчээ.

Литвийн тайланд Huawei P40 5G, Xiaomi Mi 10T 5G, мөн OnePlus 8T 5G гар утасны загваруудад дүн шинжилгээ хийсэн хэмээн дурдажээ.

Литва, Хятад улсуудын харилцаа таатай бус байгаа. Учир нь өнгөрсөн сард Вильнюс Тайваньд өөрийн дипломат төлөөлөгчийн газраа байгуулан Тайвань улстай дипломат харилцаагаа өргөжүүлэхээр шийдсэний дараа Хятад улс Литвид суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан юм.

Эх сурвалж: politicio.eu

Өнөөдөр “Дэлхийн аялал жуулчлалын өдөр“
Өнөөдөр “Дэлхийн аялал жуулчлалын өдөр“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.