20 вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ

/2021.09.26/ Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН, Дорнод Сибирийн төмөр замынхан онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.


ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 9 дүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу 9 дүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 Wuling компани өөр хямд цахилгаан машин санал болгоно
 Wuling компани өөр хямд цахилгаан машин санал болгоно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.