Г.Ёндон: 7-8 хоногийн хугацаанд шатахуун хязгаарлана 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: 7-8 хоногийн хугацаанд шатахуун хязгаарлана 

No description available.

/2021.09.22/ УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр, "БНХАУ-аас шатахуун орж иртэл 7-8 хоногийн хугацаанд бензин хязгаарлана. Тус улсаас 724 вагон шатахуун авна. Үүний дийлэнх нь АИ-92 бензин байгаа. Эхний ээлжинд 4 удаагийн таталтаар 192 вагоныг оруулж ирэхээр болсон. Хятадаас шатахуун тээвэрлэхэд 14 хоног зарцуулдаг. БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйд хүсэлт тавьсаны үр дүнд энэ хугацааг наашлуулсан" гэв.

Мөн тэрбээр, ОХУ "Роснефть” компаниас хамгийн багадаа сар бүр 28 мянган тонн АИ-92 бензин татна гэсэн гэрээтэй байдаг.

Гэтэл "Наймдугаар сарын сүүлээр тус компаниас нийлүүлж чадахгүй гэсэн. Үүний үндсэн шалтгаан нь "Ангарская” үйлдвэр жил бүрийн найм, есдүгээр сард засвар хийж буйтай холбоотой. Мөн цар тахлын улмаас нөөцгүй болох асуудал тулгарсан.

Тиймээс шатахууны хэвийн хэрэглээгээ хангахын тулд БНХАУ-ын “Чайна ойл” компанитай манай шатахуун импортлогч 5 аж ахуй нэгж гэрээ хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд тус улсаас сар гарны нөөц авахаар болсон" гэв.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажил ирэх онд эхэлнэ
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажил ирэх онд эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.