ҮЙЛ ЯВДАЛ: NoNaadam хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: NoNaadam хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

/2021.09.22/ Өнөөдөр болох үйл явдлууд

МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд

09:00 цагт МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хэвлэлийн хүрээлэнд

10:00 цагт ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар монголын Ахмадуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ.

Хотын захиргааны гадна

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гурван сараас хойш иргэний өргөдөл гомдолд хариу өгөөгүй учир иргэн Г.Хажидмаа суулт зарлаж байгаа талаар мэдээлнэ.

Буянт Ухаа спорт цогцолборт

11:00 цагт "Mongolia Mining 2021" уул уурхайн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Цахимаар

11:00 цагт АХБ жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулна.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт NoNaadam хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Бээжинд “Universal Studio” албан ёсоор нээгдлээ
Бээжинд “Universal Studio” албан ёсоор нээгдлээ
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.