Бээжинд “Universal Studio” албан ёсоор нээгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинд “Universal Studio” албан ёсоор нээгдлээ

/2021.9.22/ БНХАУ, Бээжинд есдүгээр сарын 20-ны өдөр Universal Studio албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн өдөр хэдийгээр бороо хуртай байсан ч Хятадын өнцөг булан бүрээс энэхүү ресортыг үзэж сонирхохоор олон мянган хүн очжээ. Мөн баяр амралтын өдрүүдийн бүх тасалбар нь хэдийнээ зарагдаж дууссан байна. Нээлт нь 20-ны өдөр болно хэмээн нээлтийн тасалбарыг 14-нд онлайнаар борлуулж эхэлсэн ч ердөө гурван минутын хугацаанд 10 мянган тасалбар зарагдаж дуусчээ.

Юниверсал Бээжин ресортын хувьд аялагчдад ковидын дэглэмээ сахихыг зөвлөж байна. Гэвч Харри Поттер зэрэг цаг гаруйн хугацааг зарцуулж үзэх газруудад зай баримтлах зэрэг дэглэмийг зарим тохиолдолд биелүүлэхэд болон шаардахад хэцүү байгаа ажээ.

Тус ресортын үнийн хувьд 315-1590 юанийн үнэтэй байна. Үзэх, оролцох зүйлсээсээ үнэ нь харилцан адилгүй байгаа ажээ.

Юниверсал Бээжин ресорт нээгдсэнээр хавь ойрынх нь зочид буудлууд болон дагалдах бүх бизнесийн орлого нэмэгдсэн байна. Юниверсал студиогийн хувьд энэ нь олон улсын тав дахь салбар, харин азийн гурав дахь салбар боллоо.

Энэ ресорт жилд 12 сая аялагч хүлээн авч, 10 тэрбум юаний орлоготой ажиллана хэмээн тооцоолж байна.

Эх сурвалж: https://www.klook.com/
https://www.universalbeijingresort.com

Гуравдугаар тунд 27 мянга гаруй иргэн АстраЗенека хийлгэжээ
Гуравдугаар тунд 27 мянга гаруй иргэн АстраЗенека хийлгэжээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.