Улс орнууд Суданаас иргэдээ татах ажиллагаа үргэлжилсээр байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс орнууд Суданаас иргэдээ татах ажиллагаа үргэлжилсээр байна

People from a group of 343 citizens of Jordan, Palestine, Iraq, Syria, and Germany who were evacuated from Sudan disembark from military aircraft at Marka Military Airport, in Amman, Jordan, 24 April 2023.

/2023.04.24/: Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул Суданы нийслэлээс дипломат ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлж буй орнуудын жагсаалт нэмэгдэж байна.

АНУ, Их Британи ням гарагт дипломат ажилтнуудаа тус улсаас гаргаснаа зарласан бол Франц, Герман, Итали, Испани улсууд мөн дипломатууд болон бусад иргэдээ нүүлгэн шилжүүлж байна.

Судан даяар арми болон хагас цэрэгжсэн хүчний хооронд эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл долоо хоног гаруй үргэлжилж байгаа юм.

АНУ-ын эрх баригчид ням гарагийн өглөө Chinook нисдэг тэргээр 100 орчим хүнийг тээвэрлэсэн гэжээ.

Их Британийн засгийн газар Их Британийн дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг тус улсаас агаараар гаргаж чадсан юм. Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли "Суданд үлдсэн Британийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж маш хязгаарлагдмал байна" гэж мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт Францын иргэд болон бусад хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц Жибутид ирснийг баталсан бөгөөд өнөөдөр дахин нүүлгэн шилжүүлэлт хийснээр нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 388 болсон гэж тус улсын засгийн газар мэдэгджээ.

Манай улсын хувьд тус улсын Хартум хотод гацаад байсан хоёр иргэнээ өчигдөр орой аюулгүй хот руу шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 4 дахин өсчээ
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 4 дахин өсчээ
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.