Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 4 дахин өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 4 дахин өсчээ

/2023.04.24/: Дөрөвдүгээр сарын 14-өөс 20-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,145 автомашин, 1,326 чингэлэг тээвэр, 981 AGV тээвэр хийгдсэн байна.

Тайлант хугацаанд 1,455.8 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн 4 дахин өссөн. Оны эхнээс 17,888.3 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 14,633 мян.тн-оор буюу 4.5 дахин өссөн байна.

Харин 136 автомашин, 209 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 439.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 4 автомашин, 1,375 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,595.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 77 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 97.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 3.16 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 49%, зэсийн баяжмал 31.4 хувь, төмөр 18.9 хувь, алт 15.8 хувь, газрын тос 22.1 хувь, цайр 64.8 хувь, хайлуур жонш 54.5 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.