Кенид шашны урсгалын улмаас амиа алдсан 47 хүний цогцос олджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кенид шашны урсгалын улмаас амиа алдсан 47 хүний цогцос олджээ

Kenyan detectives and forensic experts examine a grave site in the Shakahola forest in Kilifi, Kenya

/2023.04.24/: Кенийн цагдаа нар нэгэн шашны удирдагчийг байцаах явцдаа далайн эргийн Малинди хотын ойролцоо 47 хүний цогцсыг олжээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүдийн цогцос байжээ. Цагдаа нар булшнуудыг ухах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй аж.

Байцаагдаж буй номлогч болох шашны гаж урсгалын сүмийн удирдагч Пол Макензи Нтенге нь дагалдагчдаа өлсөж үхэхийг захиж байсан бөгөөд түүнийг хүмүүсийн амиа алдсан явдалд буруутай хэмээн хориод байгаа юм.

Булшны нэгэнд нэг гэр бүлийн таван гишүүн буюу гурван хүүхэд, тэдний эцэг эхийн цогцос олджээ.

Kenya cult deaths: 47 bodies found in investigation into 'starvation cult'  - BBC News

Нтенге 2019 онд номлолоо зогсоож сүмээ хаасан хэмээн өөрийгөө хэрэгт холбоогүй гэсэн хэдий ч түүнийг батлан даалтад гаргахаас татгалзаад байна.

Тэрээр дагалдагчдадаа “Есүстэй уулзахын тулд өлсөж үхэх хэрэгтэй” гэж номлож байсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.

Кенийн өдөр тутмын "Стандарт" сонинд эмгэг судлаачид амиа алдагсдаас ДНХ-ийн дээж авч, өлсгөлөнгөөс болж үхсэн эсэхийг тогтоох шинжилгээ хийнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
ШИЙДВЭР: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
ШИЙДВЭР: “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.