Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.24/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна.

11:00 цагт Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н. Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр нээлттэй ил тод байрлуулсан мэдээллүүд болон бусад үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

12.00 цагт УЕПГ-ын үүдэнд: Мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид ЗТХ-ийн сайдад хамаарал бүхий хэргийн холбогдох матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.

14.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, “Эмнести Интернэшнл”, “Глоб Интернэшнл” төв, МСНЭ, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтарч “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

15.00 цагт “Орд” арт галерейд: Хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч, багш Р.Энхбаяр, Г.Туяа нарын бие даасан үзэсгэлэнгийн нээлттэй.

Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 4-6 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 4-6 хэмийн дулаан байна
 
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.