Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж нэхэмжилнэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж нэхэмжилнэ!

/2023.4.20/ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийг хаасан гэдгийг өчигдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээлэх үеэрээ тэрбээр хэлсэн мэдэгдэлдээ "Тэдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж, хийгээгүй хэрэгт нь хилсээр гүтгэж хохироосон. Тиймээс эдгээр хүмүүс хилс хэргээр гүтгүүлсэн хохирлоо нэхэмжлэх боломжтой" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл дараах мэдэгдлийг өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хэлжээ.

Өнөөдрийг хүртэл "Э.Бат-Үүлийн малгай С.Зоригийг алуулсны дараа гэрт нь ороход байсан" хэмээх мэдээлэл цацагдаж, түүнийг энэ хэрэгт хамааралтай мэтээр дам яриа гарч байсан юм.

1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС
ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛД Э.БАТ-ҮҮЛИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭВ?

Ц.Элбэгдорж:
Холбогдох албад өчигдөр оройноос эхлэн ажиллаж байна. Сая ҮАБЗ хуралдаад өчигдөр оройноос хийгдсэн ажлыг хариуцахаар тогтож байна.

Д.Мөрөн:
Аравдугаар сарын 2-ны өдрийн 23.00 цагийн орчимд цагдаагийн газарт С.Зориг гэртээ алагдсан тухай мэдээ ирсэн. Хэргийн газарт очиход хохирогч коридорт дээшээ харсан байдалтай байсан. Хохирогчийн гэр бүлийн хүний өгч байгаа мэдүүлгээр 22.13 цагийн орчимд талийгаач гэр бүлийнхээ хүн рүү одоо очих гэж байна гэж утсаар ярьжээ. 22.48 цагт цагдаад анхны мэдээ ирсэн. Хохирогчийн гэр бүлийн хүний мэдээлснээр баг өмссөн хоёр хүн орж ирсэн байна. Тэд хутга, сүх барьсан байжээ. Тэгээд хохирогчийн гэр бүлийн хүнээс мөнгө, эд зүйл, алт нэхжээ. Хохирогчийн гэр бүл мөнгөө хадгалдаг газруудаа зааж өгсөн байгаа юм. Тэгэхэд тэд гэрийн баруун талын сервант, шүүгээнд байсан эд зүйлсийг онгичиж байсан байна. Тэд орж ирүүтээ гэр бүлийн хүний нь дарж унагаад, мөнгө нэхсэн. “Би Зоригт хэлээд мөнгө олж өгье” гэсэн байна. “Чи хэдийг олж өгч чадах вэ” гэх мэт зүйлийг ярьсан байна. Энэ үед тэдний нэг нь багаа авсан байсан. Түүний гадаад шинжийг хэлж өгсөн. Тэгээд тэд хохирогчийн гэр бүлийг үдээс маягийн утсаар гар хөлийг нь хүлээд угаалгын өрөөнд оруулсан.

Энэ үед Зориг орж ирсэн байна. Тэд талийгаач руу дайрч алсан. Энэ үйлдлийг гэр бүлийн хүн нь харж амжаагүй. Хохирогчийн доод давхарт амьдардаг хоёр залуу энэ үед телевизээр кино үзчихээд, 3,4-р давхрын уулзвар дээр тамхи татаж зогссон. Энэ үед хоёр хүн хохирогчийн гэрээс гарч явсан. “Их сэжигтэй хүмүүс байна. Тэднийхээс юм хулгайлсан юм болов уу” гээд нэг нь тэр хүмүүсийн хойноос гарч, нэг нь хохирогчийн гэрт орсон байна. Араас нь гарахад тэр хүмүүс явчихсан байсан.

Хохирогчийн орсон залууг гэрт ороход харанхуй байсан байна. Энэ үед хохирогчийн гэр бүлийн хүний “хэн бэ” гэх дуу гарсан. “Танай доод айлын хүн байна” гэж хэлэхэд “ороод ирээч” гэхэд нь угаалгын өрөөнд орсон. Дараа нь коридорын гэрлийг асаахад талийгаач доошоо хараад хэвтэж байсан...

Ша.Батбаяр: Гаднах үзлэгийг хэдийд хийсэн бэ?

Д.Мөрөн: Үүр цайхад хийсэн. Эргэн тойронд нь хамгаалалт хийж хоносон. Хохирогчийнхоос баруун урд байх контейнерийн хажуугаас 5000 төгрөг олсон. Гэр бүлийн хүний нь мэдүүлснээр хохирогчийнхоос алтан ээмэг, бөгж, 300 доллар, гал тогооны өрөөний хөргөгчнөөс цуу, жан зэрэг хүнсний зүйл алдагдсаныг тогтоосон.

С.Баярцогт: Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан уу?

Д.Мөрөн: Шүүх эмнэлэгийн задланг бид маргаантай үед хийдэг. Мөрдөн байцаагч нь задланд оруулж, өмнө нь үзлэг хийсэн. Цээжинд нь 13 удаагийн хутганы шарх илэрсэн.

С.Баярцогт: Тэд нар хоорондоо юм ярьж байсан уу. Юу ярьж байсан бэ?

Д.Мөрөн: Ял шийтгэгдсэн хүмүүсийн яриагаар ярьж байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн гэр бүлийн хүн мэдүүлэхдээ тэд үүнийг “эрдэнэтийн эхний асуудал шүү” гэсэн. Дараагийн мэдүүлэгтээ тэд яг гарахдаа “Одоо Бат-Үүлийн ээлж” гэж ярилцаж байсан гэсэн. Үүнд үндэслэн Э.Бат-Үүлийг хамгаалалтад авсан. Мөн “та нараас болж бид өлсөж байна шүү дээ” гэж ярьж байсан гэсэн.

Харин хэрэгт ялтнаар татагдаж байсан дээрх этгээдүүдийн дараах ярилцлага байдаг.

Эх сурвалж: Ардын эрх сонины 1998 оны дугаар

Солонгосын Дулааны сүлжээ компанитай хамтран ажиллана
Солонгосын Дулааны сүлжээ компанитай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.