Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.18/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт Монголбанканд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт: ҮСХ, МҮХАҮТ хамтран “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.

10.00 цагт: УИХ-ын Байнгын хороод хуралдана.

10:00 цагт “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс ирэх 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн Дээд түвшний форумд тайлагнах "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл"-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9411-1220.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд: "Өв соёл эх эрдэнэ холбоо" ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
 
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.