Илон Маск хиймэл оюуны чиглэлийн X.AI нэртэй компани байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маск хиймэл оюуны чиглэлийн X.AI нэртэй компани байгуулжээ

Elon Musk Dives Into AI With The Launch Of X.AI, His Own Artificial  Intelligence Company

/2023.04.17/: Wall Street Journal-д анх мэдээлснээр тэрбумтан Илон Маск хиймэл оюуны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулах зорилготой шинэ компани байгуулж, түүнийгээ X.AI гэж нэрлэжээ.

АНУ-ын Невада мужид бүртгэлтэй уг компанийг сарын өмнө буюу тодруулбал, гуравдугаар сарын 9-нд анх бүртгүүлжээ. Энэ компанийн захирлаар нь Илон Маск өөрөө, харин түүний оффисийн нарийн бичгийн дарга Жарэд Бирчолл компанийн нарийн бичгийн даргаар бүртгэгдсэн байна.

Анх Business Insider сайт дээр Илон Маскийг олон мянган ширхэг GPU буюу компьютерийн график карт худалдан авч, AI хөгжүүлэлт хийх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Түүнээс хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж магадгүй гэсэн яриа сүүлийн арваад хоногт газар аваад байсан билээ.

Түүнийг Microsoft-ийн хөрөнгө оруулалттай OpenAI компанитай хүчтэй өрсөлдөх байх гэсэн таамаглалыг мөн Financial Times дэвшүүлээд байна. Түүгээр ч барахгүй Илон Маскийг Tesla болон SpaceX компанийн хөрөнгө оруулагчдаас AI чиглэлийн компанидаа хөрөнгө оруулалт хүссэн гэсэн мэдээ ч гараад байгаа.

You don't know what you're talking about': Elon Musk grills BBC reporter  during interview - BusinessToday

Өнгөрсөн долоо хоногт BBC агентлагийн АНУ дахь сэтгүүлч Илон Маскаас шууд ярилцлага авч, үүнийг мөн Twitter Spaces дээр шууд дамжуулсан юм. Шууд дамжуулалтын үеэр түүнийг ямар зорилгоор тэр олон тооны GPU карт худалдан авсан талаар асуухад AI бизнест ашиглах талаараа огт дурдсангүй. Харин “Одоо бараг толгойтой болгон, нэмээд муур нохойнууд нь хүртэл график карт худалдаж авдаг цаг үе ирчихээд байгаа юм биш үү” хэмээн дүйвүүлээд өнгөрсөн.

Харин компанидаа өгсөн X.AI нэр нь саяхан Twitter компанийн нэрийг өөрчилж X Corp. болгосонтой нь холбоотой байх өндөр магадлалтай.

Ташрамд дурдахад тэрээр Twitter-ийг “бүхнийг чадагч апп” болгох төлөвлөгөөтэй гэдгээ анх худалдан авахдаа мэдэгдэж байв.

Сонирхолтой нь Маск өөрөө 2015 онд хамтран байгуулалцаад, удалгүй 2018 онд бүрэлдэхүүнээс нь гарсан OpenAI компанийг ил тодоор эсэргүүцсээр ирсэн. Хиймэл оюуныг цаашид ийм хурдаар хөгжүүлбэл удахгүй хяналтаас гарч, хүн төрөлхтөнд аюул занал учруулах болно гэсэн ил захидал өнгөрсөн сард илгээсэн билээ.

OpenAI нь сүүлийн хэдэн сарын хугацаанд ChatGPT болон GPT4 технологиудаараа олны танил болж, Microsoft компани эдгээр шинэ технологиудыг бүтээгдэхүүнүүддээ нэгтгэж, улмаар Google ч үүнээс хоцрохгүйн тулд AI хөгжүүлэлтээ эрчимжүүлсэн гээд олон чухал үйл явдлыг эхлүүлэхэд түлхэц болсон компани юм.

Эх сурвалж: theverge

Төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр халдлага болж, 4 хүүхэд амиа алджээ
Төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр халдлага болж, 4 хүүхэд амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.