Төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр халдлага болж, 4 хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр халдлага болж, 4 хүүхэд амиа алджээ

A beloved high school athlete was among 4 people killed and 28 injured at a  Sweet 16 birthday party in Alabama

/2023.04.17/: Өнгөрөгч бямба гарагийн шөнө "Sweet 16" төрсөн өдрийн үдэшлэгт халдлага болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 28 хүн шархаджээ.

Халдлага Дэдвилл хотын төвд 22:34 цагийн орчимд болсон байна.

Халдлагын улмаас шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа аж.

Үйл явдлын талаарх мэдээллийг Алабама мужийн хууль сахиулах байгууллагад мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд уриалаад байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд ахлах сургуулийн алдарт хөлбөмбөгчин Филставиус Доуделл байжээ.

Philstavious Dowdell: Beloved high school athlete among 4 dead, 28 injured  at Sweet 16 birthday party in Alabama

Шархадсан 15 хүүхдийн 6 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 9 хүүхдийн тавынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь тогтвортой байгаа аж.

Цагдаа нар халдлага үйлдэгчийн талаар болон ямар шалтгааны улмаас халдлага үйлдсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

Хөрөнгийн бирж, МИАТ компанийн ТУЗ-ийнхөн 820 мянган төгрөгийн цалинтай
Хөрөнгийн бирж, МИАТ компанийн ТУЗ-ийнхөн 820 мянган төгрөгийн цалинтай
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.