Богдхан уулыг ухаж байгаа эзэмшигчдийн үйл ажиллагааг шалгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богдхан уулыг ухаж байгаа эзэмшигчдийн үйл ажиллагааг шалгажээ

/2023.04.17/: Өнгөрөгч амралтын өдрүүдэд БОАЖ яамны Тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтнүүд болон Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны байцаагч нар Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр нь хяналт тавин ажилласан байна.

Хяналт шалгалтаар:

  • Богины аманд газар ухаж барилгын суурын үйл ажиллагаа явуулж буй “Ворлд Сандарт” ХХК зогсоож баримт бичгийн үзлэг хийгдэж байна.
  • Чандманы амны газар ашиглагч “Со пэлжэй” ХХК-н захиалгаар үерийн далангийн гольдрол өөрчлөн шороогоор дүүргэх гэж байсан техник хэрэгслүүдийг лацдаж үйл ажиллагааг зогсоож үзлэг шалгалтын ажил хийгдэж байна.
  • Хүүшийн аманд холбогдох бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр хэмжилт явуулж, газар ухан барилгын суурийн ажил явуулж байсан хоёр зөрчлийг зогсоогоод байна.
  • Нүхтийн аманд хэрэжүүлж буй төсөл нь байгалийн төлөв байдлыг алдагдуулах нөхцөл үүссэн байж болзошгүй иргэн Б-н барилгын үйл ажиллагааг зогсоож байгаль орчны улсын байцаагч нар холбогдох үзлэг шалгалтыг эхлүүлээд байна.

Мөн хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй үйл ажиллагаа явуулж газар ашиглагч нарт хатуу арга хэмжээ авахыг анхааруулан ажиллажээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.