“Америкчууд дайн өдөөхөө зогсоох хэрэгтэй“ гэж Бразилийн Ерөнхийлөгч мэдэгдэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Америкчууд дайн өдөөхөө зогсоох хэрэгтэй“ гэж Бразилийн Ерөнхийлөгч мэдэгдэв

/2023.4.17/ Бразилийн Ерөнхийлөгч Лула Ди Сильва өнгөрөгч бямба гарагт БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр тэрбээр "АНУ Украин дахь дайныг өдөөхөө зогсоож, харин одоо энхтайвны талаар ярих цаг нь болсон. Энд Европын холбоо ч мөн хамаатай" хэмээсэн гэж Хятадын South China Mоrning Post мэдээллээ.

Лула Ди Сильва цааш нь хэлэхдээ "Олон улсын холбоотнууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленський нарыг энэ дэлхийн төлөө энх тайванд хүрэхийг ятган сэнхрүүлэх цаг ирсэн" гэжээ. Хоёр орны Ерөнхийлөгч нар харилцан ярилцаж, ойлголцон, энх тайванд хүрэх нь чухлыг өгүүлэв.

Тэрбээр БНХАУ-д дөрөв хоногийн албан айлчлал хийсэн байна.

Эх сурвалж: SCMP

Гар аргаар хийсэн бөмбөгөөр Японы Ерөнхий сайдыг хөнөөхийг завджээ
Гар аргаар хийсэн бөмбөгөөр Японы Ерөнхий сайдыг хөнөөхийг завджээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.