/2023.04.14/: Ирэх амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 35 байршилд зохион байгуулна.
Энэ үеэр хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдан авах боломжтой бөгөөд нэг килограммыг 8,300 төгрөг байхаар тооцоолжээ.
Өргөтгөсөн худалдаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллах аж.