/2023.04.14/: Австралийн Брисбэн хотын оршин суугч 33 настай Лукас Хелмке гэгч эр өөрийн хүч чадал, тэсвэр хатуужлаа харуулж, нэг цагийн дотор хамгийн олон гар дээр суниаж дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Лукас нэг цагийн дотор 3206 суниасан нь минутанд дунджаар 53 гаруй суниасан гэсэн үг юм.
Өмнөх дээд амжилтыг 2022 оны дөрөвдүгээр сард Австралийн иргэн Даниел Скали 3,182 удаа суниаснаар тогтоож байжээ.
Лукас энэ бичлэгийг нэг настай хүүдээ боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулж урам зориг өгөхөөр хийсэн гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: guinnessworldrecords