“Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа

/2023.04.14/: Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөрүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал, хэвшил бүрэн төлөвшөөгүй, бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгаа тул энэхүү “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал болохыг Ажлын хэсгийн дарга С.Энхболд сайд онцолсон.

Энэ удаагийн хурлаар “Шүд” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсролын байгууллагын хүрээнд хийгдэх ажлууд, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, нүүр амны салбарын хүний нөөцийн бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж, мэдээллийн сан ба цахимжуулалт болон эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: ЭМЯ

Авто зогсоол ажиллуулах, төлбөр авах журмын төсөлд санал авч байна
Авто зогсоол ажиллуулах, төлбөр авах журмын төсөлд санал авч байна
 
ВИДЕО: Хөгжилд чиглэх луужин- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
ВИДЕО: Хөгжилд чиглэх луужин- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.