Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд их үйлдэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд их үйлдэгдэж байна

/2023.04.10/: Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна.

Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна.

Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

Хотын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ
Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.