Уул уурхайгаас малчин өрхүүдэд үзүүлж буй нөлөө, хүний эрхийн зөрчлийн судалгааг танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайгаас малчин өрхүүдэд үзүүлж буй нөлөө, хүний эрхийн зөрчлийн судалгааг танилцуулна

/2023.4.7/ Ирэх даваа гарагийн 10 цагт "Монгол дахь хүний эрхийн ноцтой хийгээд өсөн нэмэгдэж байгаа зөрчлийг ил болгох” нэртэй баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна.

Энэ нь Хүний Эрх Хөгжлийн Азийн Форум “Мөрөөдлөөс Тоос руу: Уул уурхайн салбарын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөг авч үзэх нь" сэдвийн хүрээнд болох юм.

Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын багуудын малчид болон айл өрхүүдийн бодит тэмцлийг тайланд баримтжуулсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа зөвхөн ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг эрсдэлд оруулаад зогсохгүй цэвэр, тогтвортой орчинд амьдрах тэдний эрхийг зөрчиж байгааг тайланд ил болгожээ.

“Дэлхий даяар улс орнууд бизнесээ хүмүүсийн сайн сайхнаас илүүд үзсээр байна. Монгол Улс ч мөн адил. Компанийн хил хязгааргүй шунал хийгээд засгийн газрын идэвхгүй байдал бизнесүүд эзлэхээс өмнө газар нутгаа гэр минь гэж үздэг ард түмний амьдрал хийгээд амьжиргаанд ямар их хор хохирол учруулж байгааг энэхүү судалгаа харуулж байна” гэж ФОРУМ-АЗИ ярьжээ.

ФОРУМ-АЗИ нь дэлхийн 23 орны 85 гишүүн байгууллагатай сүлжээ бөгөөд ихэнх нь Азид үйл ажиллагаа явуулдаг. 1991 онд байгуулагдсан ФОРУМ-АЗИ нь судалгаа, өмгөөлөл, ур чадвар хөгжүүлэх, Ази тив болон дэлхийн хэмжээнд эв нэгдлийн үйл ажиллагаа явуулах замаар хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөөх хөдөлгөөнийг бэхжүүлэхээр ажилладаг. НҮБ-ийн Эдийн Засаг болон Нийгмийн Зөвлөлийн зөвлөх статустай бөгөөд Хүний эрхийн чиглэлээр АСЕАН-ы Засгийн газар хоорондын Хороотой зөвлөх харилцаатай. ФОРУМ-АЗИ-ийн Нарийн бичгийн газар нь Бангкокт байрладаг бөгөөд Жакарта, Женев, Катманду-д салбаруудтай.

Тайлангийн хурал ирэх даваа гарагийн 10 цагт, Пума империал зочид буудалд болно. Холбогдох утас: 325721, 319037

ШУУД: Явган хүний зам дээрх гэрлийн шонгуудыг шилжүүлнэ
ШУУД: Явган хүний зам дээрх гэрлийн шонгуудыг шилжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.