БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагуудтай аялал жуулчлалын форум зохион байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагуудтай аялал жуулчлалын форум зохион байгуулна

/2023.04.07/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д болж буй KOPIST-2023 өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Солонгос улсын хамтарсан олон улсын аялал жуулчлалын форум уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар тогтов.

Мөн 2024 онд Солонгос Улсад болох өвлийн олимпын үеэр Welcome to Mongolia, Монголын Улсын түүх соёлын сурталчилгааны ажилд хамтран оролцохоор боллоо.

Түүнчлэн Ян яны нислэгийг сэргээх болон цар тахлын өмнө мөрдөгдөж байсан транзит нислэгийн үеэр уян хатан орж гардаг нөхцөлийг сэргээхэд анхаарч ажиллахаар болов.

Уулзалтад Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Т.Бадамжунайг 1 сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарчээ
Т.Бадамжунайг 1 сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарчээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.