ИЦББХ: Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гарааны бизнес эрхлэгчидтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЦББХ: Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гарааны бизнес эрхлэгчидтэй уулзлаа

/2023.04.07/: Цахим шилжилтийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ээлжит уулзалтыг өчигдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар оролцож, инкубатор төвүүдэд бойжиж буй гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар санал солилцов.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2002 оноос хойш инкубаторын элсэлтийг 46 дахь удаагаа авч, 1000 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргажээ. Мэдээллийн технологийн салбарын гол инкубатор байгууллагын хувьд олон улсын жишгээр, шинэлэг, хүртээмжтэй байдлаар хөгжих зорилт тавьж байна.

Мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT-Expo 2023” ирэх зургадугаар сард болно. Тус арга хэмжээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах, бодлогын шийдвэр гаргахад Байнгын хорооноос дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: УИХ

Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 онд ашиглалтад орно
Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 онд ашиглалтад орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.