Гуравдугаар сарын инфляцын түвшин 12.2 хувьтай гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуравдугаар сарын инфляцын түвшин 12.2 хувьтай гарлаа

/2023.04.06/: 2023 оны гуравдугаар сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ.

Инфляцийн түвшин өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.

Үүнд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: СҮХ

“E-Business” платформыг өнөөдөр нээлээ
“E-Business” платформыг өнөөдөр нээлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.