/2023.04.06/: Бразилийн өмнөд хэсгийн Блуменау хотын өдөр өнжүүлэх төвд сүх барьсан этгээд халдлага үйлдэж, дөрвөн хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд шархаджээ.
Амиа алдсан хүүхдүүд 5-7 настай байсан бөгөөд гурван хүү, нэг охин байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэв.
Санта Катарина мужийн амбан захирагч Жоржиньо Мелло "Твиттер" хуудсаараа дамжуулан сэжигтэн болох 25 настай эрэгтэйг баривчилсан тухай бичсэн байна.
Багш нар хүүхдүүдийг хамгаалахаар түүнрүү яаран очиход тэрээр зугтаж чадсан ч цагдаа нар баривчилж чадсан байна.
Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.
"Гэм зэмгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэнд гүнээ харамсаж байна. Үр хүүхэд, ач зээгээ алдахаас илүү зовлон байхгүй" гэж Лула твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: CNN