09.00 цагт “Чингис хаан”-ы музейд: Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно. Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулж буй талаармэдээлнэ.
09:00 цагт МҮХАҮТ-нд: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно.
10.00 цагт Ус, цаг уур орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. “Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлнэ.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд: БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно.
11:30 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.
11.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд: ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна. Орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болно.
16:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт: “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” үйл ажиллагаан зохион байгуулна.