“Maxim Mocha Gold” кофеноос силикон илэрсэн тул эргүүлэн татаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Maxim Mocha Gold” кофеноос силикон илэрсэн тул эргүүлэн татаж байна

Dongsuh Foods draws attention as rescued miners survive on instant coffee  mix - The Korea Times

/2023.03.05/: Dong Suh Foods компани Maxim Mocha Gold кофены цуглуулгыг үйлдвэрлэх явцад силиконд суурилсан материалыг хольсон байж болзошгүй тул эргүүлэн татахаар шийджээ.

600 грамм жинтэй Maxim Mocha Gold Coffee Mix зэрэг найман төрлийн бүтээгдэхүүний зарим нь агуулах ёсгүй бодис агуулсан байж болзошгүй гэж Dong Suh Foods дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэв. Энэ талаар Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яаманд мэдээлсэн бөгөөд сайн дурын үндсэн дээр эргүүлэн татах ажиллагаа явуулж байна.

Энэхүү бодис нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид ашиглагддаг силикон юм. Кофены үрийг уусдаг кофе болгон хувиргадаг Чанвон дахь үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээс гуравдугаар сарын 18-ны өдөр түүвэрлэн шинжилгээ хийх явцад зарим бүтээгдэхүүнд силиконы хэлтэрхий агуулагдаж байсныг илрүүлсэн гэж тус компани мэдэгдэв.

Dong Suh Foods-ийн мэдээлснээр, энэхүү бодис нь том ширхэгтэй биш ч 2-4 миллиметрийн хэмжээтэй юм байна. Хагархай нь уснаас хүнд учир кофены хольцыг устай хольсон ч живж байгаа болохоор үйлчлүүлэгчид энгийн нүдээр ч харж болохоор аж.

Эргэн татсан бүтээгдэхүүний талаарх мэдээллийг Dong Suh Foods-ийн вэбсайтаас авах боломжтой. Dong Suh Foods компанийн албаны хүн "Чанарын асуудал гаргасандаа уучлалт гуйж, иймэрхүү хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд барилга байгууламжийг сайжруулах, чанарын хяналт шалгалтыг бэхжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Эх сурвалж: businessKorea

Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна
Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.